Хямралын шалтгаан нь оюуны хямрал

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Хямралын шалтгаан нь оюуны хямрал

Хямрлынхаа шалгааныг олохгүйгээр хичнээн зүтгээд хямрлаас гарахгүй. 2012 онд Эдийн засгийн Хувьсгал хийхийн тулд эхлээд оюуны Хувьсгал хийж оюуныхаа вирусыг эмчлэх ёстой байсан юм.

  • Ямар төрлийн хичнээн оюуны вирус бидэнд байна вэ?

Хоёр төрлийн вирус бий.

1. Коммунист вирус

2. Боолын вирус

Үр дүнд нь бид Монголоороо сэтгэж чадахаа болисон. Социализм биднийг 70 жил дайраагүй тойроод гарсан бол бид энэ гаж коммунист вирусгүй байх байсан.

  • Коммунист вирусын хор уршиг юу бэ?

Манай эдийн засаг хэзээ ч хөгжихгүй. Энэ вирусээс улбаалж социализм нурсан. Социализмд их олон сайн тал бий. Гэтэл бид социализмыг дампууралд хүргэсэн тэр вирусыг одоо болтол тээж хөгжүүлсээр 24 жил боллоо.

  • Коммунист вирус гэж юу бэ?

Эрүүл нийгэмд буюу жам ёсны капиталист нийгэмд хувийн институтын хийдэг ажлыг социалист нийгэмд төр буюу инженерийн салбарын яам агентлегүүд хийдэг. Үүнээс болж капиталисторнууд технологийн хөгжлөөрөө социалист орнуудаас хол тасарсан.

  • Тэгвэл бид сүүлийн 24 жил энэ вирусыг улам хөгжүүлсэн хэрэг үү?

Тийм. Энэ нь төрийн нэрээр хулгай хийх алтан боломж. Нэг хүний засаглалтай үед ажиллаж байсан систем нь олигархи засаглалд орохоороо хулгай хийх алтан боломж болж хувирсан юм. Барууны олигархи засаглалд ийм боломж байхгүй. Учир нь тэнд инженерийн салбарт төрийн яам агентлаг байхгүй. Инженерийн салбарууд нь хувийн компаниудын өмч тул төр оролцож хулгай хийх боломжгүй.

  • Тэгвэл манайд яагаад ийм ухаалаг тогтолцоо байхгүй байна?

Коммунист вирустэй болохоор жам ёсны нийгмийн зүй тогтлыг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн Монголоороо сэтгэж чадахаа байсан. Ардчиллын маск зүүсэн коммунистууд эдийн засгийг хямрааж байна гэдэг нь үнэн.

  • Яаж ийм ухаалаг тогтолцоо байгуулах вэ?

Капиталист төрд инженерийн мэдлэгийг шалгадаг төрийн яам байдаггүй. Харин зах зээлд хэний бүтээл/төхөөрөмж/технологи шилдэг нь байна, тэр компанид нь тэр салбарыг хариуцуулж монополь эрхийг нь өгсөн. Төр зөвхөн захиалга өгч шаардлагаа тавьдаг. Манайх Монголоороо сэтгэж чадвал үүнээс өөр сонголт байхгүй. Социализм биднийг 70 жил дайраагүй тойроод гарсан бол бид энэ замаар аль хэдийнээ хөгжөөд Япон шиг болчих байсан.

  • Боолын вирус гэж юу вэ?

Чөлөөт өрсөлдөөнөөр хүчирхэг капитализмыг байгуулсан гэж боддог байлаа. Тэгээд 2000 онд Английн ALSTOM буюу анхны EE,English Electric гэдэг монополь компанид зохион бүтээгч инженерээр орж 7 жил ажиллахдаа бүх төхөөрмжийг 30 жилийн улсын монополь захиалгаар үйлдвэрлэдэг юм байна гэдгийг хараад мэл гайхсан даа. Тэгээд өөрийгөө чөлөөт өрсөлдөөнийг шүтдэг тэнэг мал байснаа бодохоор ичдэг. Малаас ялгаатай нь арьсаа нөгөө тийш нь эргүүлж нөмөрсөнөөрөө л ялгаатай байснаа бодохоор ичсэн нүүрэндээ юу ч хийхээс буцахгүй болдог. Гэтэл манай саарал ордоны элитүүд одоо болтол ичихгүй гүрийгээд байгаа юм.

Гараанаас эхлэж хөдөлсөн улс гүрнүүд хоёрдогч улс орнуудыг өөрийн хэрэглэгч байлгаж өөрсдөө баян тансаг амьдрахын тулд та нар юу ч үйлдвэрлэх хэрэггүй бидний технологийг худалдаж ав гэж тулгадаг. Энэ нь даяарчилсан чөлөөт өрсөлдөөн юм байна. Эртний түүх нь англичууд эхлээд АНУ, Германыг хүртэл ингэж дарамталдаг байсан. Одоо тэд нийлээд бусдыг боолчилж байна. Энэ боолчиллыг бид сайн дураараа хүлээн зөвшөөрдөг тул боолын вирус гээд байгаа юм. Харин Азийн барууд төрийн босоо удирдлагын ачаар энэ дарамтаас гарч тэдэнтэй адилхан монополь компаниудыг нээж дотоод зах зээлээ эзэмшүүлж дараа нь дэлхийн зах зээл рүү дайрсан. Энэ нь Hyundai, Samsung юм. Төрийн босоо удирдлагаар тэд зах зээлээ хуваасан. Жишээ нь, Hyundai машин хийж байхад Samsung машин хийж болохгүй. Samsung тоос сорогч хийж байхад Hyundai тоос сорогч хийж болохгүй гэх мэт. Гэтэл Хятад улс чөлөөт өрсөлдөөн гэдэг молигонд итгээд нэг зах зээл дээр нь олон том компаниуд өрсөлдсөнөөс болоод бөөн буудалцаан, зодоон нүдээн болж байна. Ийм самуун Баруунд гараагүй. Яагаад гэвэл тэнд нэг компани бүх танк, нисэх онгоц, эрчим хүч гээд бүх юмыг үйлдвэрлэсэн. Энэ нь миний 7 жил ажилласан English Electric гэдэг монополь компани юм. Би зөвхөн эрчим хүчний хэсэгт нь ажиллаж байсан. Дэлхийн зах зээлийг Английн English Electric, АНУ-ын Basler Electric гэсэн хоёрхон монополь компани хувааж идэж байдаг. Манайх шиг идэх хоолоо харийнханд өгдөг мулгуу философи хаана ч үгүй.

  • Мулгуу бишээ чөлөөт өрсөлдөөн гэдгээр далимдуулж импортоор шахааны бизнес хийж ашиг олж байгаа биз дээ?

Эхэндээ ийм мулгуу философи гаргаж улс төрийн нам бүр духандаа наасан. Харин одоо хар бизнес болсон. Гэхдээ томчууд биш жижиг хурган дарга нар шахааны наймаа хийдэг. Томчууд нь мэдэх ч үгүй. Томчуудын итгэж тавьсан нөгөө бөгс долоогч, цүнх баригч, сонгуулийн үед хэрэг болдог бууны нохой нар нь томчуудаа араар нь тавьж шахааны наймаа хийсээр 18 жил болсон. Харин одоо томчууд яахаа мэдэхгүй ацан шалаанд орсон. Хичнээн итгэлтэй хүнээ томилоод ч нэмэргүй болсон. Зөв алхам хийж эдийн засгаа өөд нь татъяа гэхээр энэ хоёр оюуны вирус нь саад болоод байгаа юм.

  • Эрүүл ухаанаар бол яах ёстой вэ?

Нэг ч инженерийн яам хэрэггүй. Салбар бүрийг шилдэг оюунлаг компанид нь хариуцуулаад хая. Төр захиалгаа өг, шаардлагаа тавь. Ийм монополь зах зээлээр Үндэсний үйлдвэрлэл автоматаар хөгжиж оюуны өмчөө хамгаалдаг.

  • Оюунлаг компанийг сонгоно гэж бөөн лобби хуйвалдаан болно доо?

Дэлхийн практикаас харахад зохион бүтээсэн төхөөрөмж/бүтээл нь бусдаасаа тасархай гэдэг нь практикт батлагдсан комманийг сонгодог. Энд ямар ч маргаан гардаггүй.

  • Хэрэв инженерийн яамууд байсаар байвал яах вэ?

Хямрал хэзээ ч зогсохгүй. Тэсэрч дэлбэрнэ. Энэ чинь хямралын шалтгаан нь шүү дээ.

Тэрнээс биш хэн сайд байхаас хамаарахгүй.

  • Инженерийн яамдууд ямар хор уршиг тарьсан вэ?

Товчхондоо салбаруудыг бүрэн дампууруулсан. Салбарын хөгжилд саад бологч субьект гэж ойлгож болно. Үйлдэл бүр нь буруу. Үүнд:

1. Үр дүнгүй инженерийн буруу шийдэлтэй төслүүд

2. Үр дүнгүй олон тэрбумын импортууд түүнээс болж олон арван тэрбумын үнэтэй тоноглол шатаж дэлбэрдэг

3. Үр дүнгүй суурь судалгааны аппаратууд/агентлагууд/грантууд/патентууд

4. Үр дүнгүй хоосон аппаратын олон орон тоонууд

5. Үр дүнгүй коммунист маягийн хурал семинарууд/цааснууд/тогтоолууд

6. Үр дүнгүй агентлагууд

  • Хэрэв эрчим хүчний салбарыг оюунлаг шилдэг компанид нь даатгавал ямар ахиц гарах вэ?

Муу тал нь их олон хүн ажилгүй болно. Учир нь их олон хиймэл хоосон орон тоо байгууллагууд байгаа. Энэ бүхнийг хаахад их олон хүн ажилгүй болох аюултай боловч салбарын ашигтай үйл ажиллагаа сайжирч эрчим хүчний үнийг ихэсгэх шаардлагагүй болно. Мөн техникийн зөв шийдлүүд ухаалаг төслүүд хэрэгжих боломжтой болно. Салбарын хэмжээнд аппаратын зардал 90 хувиар багасна. Баялаг бүтээгч инженер техникийн ажилчдын цалин нэмэгдэх боломжтой болно. Үр дүнгүй технологийн импорт бүрэн хаагдана. Оюунлаг шилдэг компани нь мэдээж өөрийн бүтээгдэхүүнийг борлуулах замаар импорт бүрэн хаагдана. Ингэж хөгжил автоматаар өрнөдөг. Энэ нь каптализмын давуу тал юм. Харин манай саарал ордон үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ улаан коммунистууд буюу коментерны үлдэгдлүүд!

Инженер НА.НАЦАГНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж