Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болно

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 8-нд ГХЭЗХАЯ-нд болно.

Монгол, Францын Засгийн газар хооронд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлддөг гол механизм болох энэхүү ажлын хэсгийн зорилго нь хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоход оршдог. Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, францын талаас Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл нар даргална.

Төрийн сайд Матиас Фэкл ажлын хэсгийн хуралдааныг даргалахын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхан Засгийн газрын зарим гишүүдтэй уулзахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол, Францын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, нэн ялангуяа хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: http://www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж