Victoria&#39s Secret шоун дээр гарсан хэрэг интернэт-шоглоом боллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Victoria&#39s Secret шоун дээр гарсан хэрэг интернэт-шоглоом боллоо

Зургийг: Eonline.com

Лондон хотноо арванхоёрдугаар сарын 3-нд болсон Victoria's Secret-ийн нүсэр шоу дээр гарсан  нэгэн хэрэг интернэтээр олон тооны  шоглоом даапааллын бай болов. Шоуны үеэр тоглолт хийж байсан дуучин бүсгүй Ариана Гранде (Ariana Grande)  тайзнаа алхаж байсан  сахиусан тэнгэрийн гоёлын далавчинд толгойгоо цохиулсаны дараа айж цочсон байдалтай зураг нь интернэтээр таржээ. Түүний коллаж, видео  зураглал нэлээдгүй тархаад байгаа тухай E! Online мэдээлж байна.

Хажуугаар нь гарч явсан загвар өмсөгч Эльза Хоск сахиусан тэнгэрийн хүндхэн далавчаараа Грандегийн толгойг доргиогоод авсан байна. Гэнэтийн үйл явдлаас дуучны нүүр хувирсан  байсныг олон тооны гэрэл зурагчид  амжин буулгаж авчээ. Айж цочсон эмэгтэйн зураг олон янзын эвлүүлэг болж байна.  

зургуудыг: Eonline.com

“Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэр далавчаараа нүүрээр шүргээд гарлаа, биширмээр л байлаа” хэмээн Twitter дэх хуудсандаа бичсэн байв.

Эмэгтэй хүний дотуур хувцасны жил тутмын шоуд Victoria's Secret брэндийн 47 сахиусан тэнгэр оролцжээ. Энэ жилийн шоуны  тус бүр хоёр сая долларын үнэтэй дотуур хавцсаар  Алессандра Амбросио, Адриана Лима хоёр  гангаран нийтэд үзүүлэв. Үнэт чулуугаар чимэглэгдсэн хувцасыг бүтээхэд гоёл чимэглэлийн мастерууд 1380 цагийг зарцуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж