Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: 2012 онд манайд урилга өгсөн. 2014 онд ч урилга өгсний дагуу ажлаа хийгээд л явсан. Хүмүүс боорцог хувааж байгаа мэт яам оногдох гэж яриад байх юм. Яам оногдох гэдэг утгагүй л дээ. Шинэ Засгийн газар бүтцээ оруулж ирэхдээ бидний баримтлаад байгаа үнэ цэнэ болох “Ногоон хөгжил” гэдэг үгийг авч хаясан байсан. Тэрийг нь нэг хүний санал илүүтэйгээр байнгын хороонд батлуулаад УИХ-аар олонх нь дэмжсэн. Мэдээж хэрэг ИЗНН, АН- бусад намуудтай үнэ цэнээ баримталж ажиллахаас биш сандал суудал гол биш. Тийм ч учраас би твитертээ нэг шүлэг зохиож бичсэн.
Одтой тэнгэр орчиж
Ордон тэр чигээрээ хөдөлж
Албан тушаалын төлөө
Арсалдан тэмцэлдэж байна даа… гэж. Гоё шүлэг байгаа биз.
Г.Отгонсүрэн