Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Санал бодол зөрөлдөж байгаа зүйл бий. Гэхдээ өнөөдөртөө багтаад асуудлаа шийдчих байх. Нам дотор бол нэг хүн Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байхад нөгөө нь гаднаас томилох тохироотой байна. Сайд хийж чадах хүмүүсийн нэр яригдаж байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайдад Пүрэвсүрэн, бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдад, Хуульзүйн сайдад Д.Дорлигжав магадлал өндөр байна.
С.ОТГОНСҮРЭН