&#34Бялуу хуваана гэж том зодоон болж байна&#34

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

&#34Бялуу хуваана гэж том зодоон болж байна&#34

Засгийн газрын гишүүдийн нэрсийг тодруулахаар УИХ дахь намын бүлгүүд дотроо хуралдаж, зөвшилцөж, Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. Засгийн газрын шинэ сайд нарын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.
 
-Өнөөдөр сайд нарын асуудал орж ирж магадгүй. Хэрэв хойшлогдвол ирэх долоо  хоногт яригдана гэж байна. Нам эвслүүд оногдсон квот дотроо сайдаа томилж чадахгүй байгаа юм болов уу. Та АН-ын гишүүний хувьд  энэ үйл явдлыг хэрхэн харж байна?
 
-Улс төрд  бялуу  хуваана гэж том зодоон болж байна. Ер нь энэ том том улстөрийн бүлэглэлүүд улс эх орны том эрх ашиг гэхгүй албан тушаал суудлын төлөө  зодоон хийж байна. Миний хувьд ямар ч тохиолдолд Монгол Улсын их хурлын  гишүүн хүн ингэж зодолдоод, бялууны хэрүүл хийгээд байх ямар ч шаардлага байхгүй. Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан мэргэжлийн Засгийн газар, Монгол Улмын ерөнхий сайд Их хурлаасаа сонгогдоод бусад сайд нь гаднаас байх нь зөв зүйтэй гэж харж байна. Миний хувьд, УИХ-ын гишүүний ажлаа хийгээд явна. Би гишүүний ажлаа хийнэ гэдгээ аль эртнээс хэлсэн. Тэгэхээр  энэн зүйлийг УИХ-ын гишүүд, улстөрийн намууд өөрсдөө ухамсарлаад явах ёстой. Одоо ингээд бүлэг фракциуд нь ойлголцохгүй, намууд нь сандал суудлаа булаацалдаад байна. Ийм хүндрэл байгаа учраас төрийн ажил урагшлахгүй, эдийн засгийн хямрал улам даамжирна. Би ер нь өнөөдрийн Монголын улстөрийн гутамшиг гэж харж байгаа.
 
-Шонхор фракцийн хувьд ХАХНХЯ, УУЯ-аа үргэлжлүүлээд авч явах уу?
 
-Би фракц энэ тэр гээд хэлмээргүй байна. Ямар ч байсан гаднаас байх ёстой гэдгийг л хэлмээр байна.
 
-Квотоо тохирчихсон ч гэлээ АН дотор сайдын асуудлаар ширүүн тулаан болоод байгаа юм уу?
 
– МҮДН фракцийнхан  хуралдаа ирэхгүй, харагдахгүй байна. Тэгэхээр фракциуд ойлголцохгүй байна гэж хувьдаа дүгнэж байна.
 
 
П.Наран
 
Эх сурвалж: shuud.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж