Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарт хандаж шинэ Засгийн газар бүрдүүлэх ажлыг шуурхайлах чиглэл өгөв.
Засгийн газрын бүтцийг УИХ-аар эцэслэн батлаад байгаа тул бүрэлдэхүүнийг яаралтай томилж, улс орон, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх ажилд цаг хугацаа алдалгүй орох нь чухал гэсэн байр суурийг Төрийн тэргүүн илэрхийлсэн байна.
Б.ЭНХ