МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Ерөнхий сайд өнөөдөртөө багтаж сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх учраас МАН хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ ярилцаж байгаа юм.
Тус нам Шадар сайд, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг авахаар тохиролцсон тухай мэдээлэл бий. Эрүүл мэндийн яамыг санал болгоход “голсон” гэж буй.
Шадар сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байгаа бол Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад сайд асан Д.Цогтбаатар нэр өрсөлдөнө гэх таамаг бий. Голсон яамны оронд Барилга хот байгуулалтын яам авах тохироо хийгдсэн байх талтай бөгөөд МАН-ын дарга М.Энхболдын баруун гар гэгддэг Ц.Сандуйг зүтгүүлэх тухай сураг гарч буй билээ. Мөн энэ албанд Н.Төмөрхүүгийн нэр ч давхар яригдаж байна.
Г.ДАРЬ