Асашёорюү Д.Дагвадорж хүүхдийн эмнэлэг барихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Асашёорюү Д.Дагвадорж хүүхдийн эмнэлэг барихаар болжээ

Хүүхэд байхдаа л олимпийн аварга болохыг мөрөөддөг байсан Д.Дагвадорж тэр дайны алдар нэрийн эзэн болсоон. Тэрийгээ ч өөрөө хангалттай сайн мэднэ. Тэгээд ч тэгж их аархдаг ч байж болох.

Нэгэнтээ “Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөөдөр Төв Азид ч, Орост ч, Европт ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ…Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон…Ёо би галтайгаа байна шүү. Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд ирлээ гээд” … хэмээн өөрөө өөрөөрөө бахархан омогшдог Их аваргатай билээ, бид.

Тэгвэл Д.Дагвадорж аварга нэгэн сайхан мэдээг бидэнд дуулгаж байна. Твиттерт "Буддизм" хэмээх хаягтай нэгэн энэ талаар жиргэжээ. Түүний өгүүлснээр бол Д.Дагвадорж  хүүхдийн эмнэлэг барихаар сэтгэл шулуудсан гэнэ шүү. Түмний хүүхдүүд нь эмнэлгийн шалан дээр хэвтдэг, ядмагхан монголчуудын хувьд энэ бол таатай мэдээ шүү.

Д.Дагвадорж аварга өөрө твиттертээ ингэж бичсэн байна.

Гадаадын одод хандивын, буяны маш их үйлс хийдэг бол манайхан таг дуугүй явах нь элбэг. Харин Асашёорюү үлгэр үзүүлж, ийм сайхан үйлс эхлүүлж буй бол ард түмэн алга ташин, ахин дахин хүндэлж хайрлах нь гарцаагүй.

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж