Өчигдрийн Төсвийн байнгын хороо үдээс хойшхи хуралдаанд оролцсон бараг хүн бүр санал хураалтыг дор бүрнээ тоолж шуугилдаж байсан ба өөр өөрийнхөө хариуг гарган дэмжсэн, дэмжээгүй хэмээцгээж байв. Тэр ч бүү хэл санал хураалтыг тоологч тамгын газрын ажилтан 16 гаас 6 хэмээн тоолсон нь Ц.Батбаяр гишүүний дургүйг хүргэж “чи битгий хуцаад бай” хэмээн загнаж дахин тоолуулахаар болов. Ямар УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх биш тэдэнд загнуулж, доромжлуулбал тэсээд л өнгөрөх хэрэгтэй.
Б.Энхмандах