&#34Яам оногдох гэж ярих юм, ямар боорцог биш&#34

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

&#34Яам оногдох гэж ярих юм, ямар боорцог биш&#34

Засгийн газрын бүтэц батлагдсан тул УИХ дахь суудалтай намууд хэдэн яамыг хариуцаж, хэнийг сайд болгох вэ гэдгээ ярилцаж байгаа юм. Төрийн ордонд өнөөдөр сайдын асуудал гол ярианы сэдэв болн байна. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн,ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодрууллаа.
 
Тэрбээр хэлэхдээ, “Шинэ Засгийн газар байгуулах асуудлаар 2012 онд манайд урилга өгч байсан. 2014 онд мөн Засгийн газар байгуулахдаа бидэнд урилга өгсөн. Хүмүүс яам оногдох гэж ярих юм. Ямар боорцог хувааж байгаа биш. Яам оногдох  эсэх нь надад сонин биш байна. Өчигдөр та бүхэн ажигдасан уу. Шинэ засгийн газар бүтцээ оруулж ирэхдээ биднийгол үнэ цэнэ болох ногоон хөгжил гэдэг нэрийг хасаад оруулж ирсэн байсан.  Тэрийг нь ямар ч байсан нэг хүнийн санал илүүтэйгээр Байнгын хороонд олонх баталлуулаад, УИХ дээр харин олонх дэмжээд  баталсан. Энэ асуудалд их баяртай байна.мэдээж хэрэг ИЗНН  Ардчилсан нам болон бусад намуудтай хамгийн гол нь үнэ цэнээ баримтлаж харилцсан.  Тэрнээс биш сандал суудал гэдэг тийм ч чухал биш. Би саяхан твиттер дээр шүлэг зохиосон. Ямар шүлэг вэ гэвэл “Одтой тэнгэр очилж, ордон тэр чигээрээ хөдөлж, албан тушаалын төлөө арсалдан тэмцэж, байна даа” гэсэн. Гоё шүлэг байгаа биз" гэлээ.
 
 
П.Наран
 
Эх сурвалж: shuud.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж