Г.Уянга: Албан тушаалын төлөөх өрсөлдөөн явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Албан тушаалын төлөөх өрсөлдөөн явагдаж байна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ баталсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимын гишүүдийн нэрсээ өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлнэ. Харин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүний нэг нь Г.Уянга. Түүнээс дээрх асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 
 
– Өмнөх Засгийн газрын бүтцийг мөн данхайсан байна гээ цөөлж байсан. Энэ удаад шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нэмэгдэж батлагдлаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
 
-Зовлонг нь бид бүгдээрээ мэдэж байгаа. Яагаад гэвэл Засгийн газарт парламент дахь бүх нам эвсэл багтсан. Улс төрийн намууд аль болох том яам, дээгүүр албанд сайдаар томилогдох гэж хичээж байгаа. Тиймээс аль болох боломжоор нь хуваарилж байх шиг байна. Энэ тэмцэлд “Шударга ёс” эвсэл орох шаардлагагүй. Үүнийг анхнаас нь би хамтарсан Засгийн газарт  орох шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан. “Шударга ёс” эвсэл сонгогчдын 25 хувийн санал авсан. Тиймээс авсан хувийнхаа хэмжээгээр сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандах хэрэгтэй байсан. Харамсалтай нь өнөөдөр сайд, яам хуваарилах болохоор зарчим алдагдаад, албан тушаалын төлөө өрсөлдөж байна. 
 
-Эвслийн бүлэг дэх МАХН Шадар сайдын алба өгсөнгүй гэж гомдоллоод байх шиг харагдсан?'
 
-Энэ бол МАХН-ын байр суурь. Би УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлсэн. Иймэрхүү шантаажид бүлгийг тэр чигээр нь авч үзэж болохгүй. МАНАН-ын Засгийн газарт “Шударга ёс” эвсэл байх шаардлагагүй. Энэ Засгийн газар юун дээр эвсэлж байгаа, юуг шийдэж байгаа нь тодорхойгүй. Хамгийн түрүүн эдийн засгийн хямралаас гарахын тулд хувийн хэвшлээ дэмжинэ гэж байгаа. Хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн. Энэ нь Засгийн газрын өрийн таазыг нэмэгдүүлэхгүйгээр, гэхдээ Засгийн газрын өрийн баталгаа нэрээр хувийн компаниудаар дамжуулж ихээхэн хэмжээний мөнгө хийх нь. Энэ бол хэдэн том компаниудад л  хамаатай. Өмнөх МАНАН-гийн Засгийн газар л бүрдэх гэж байна. 
 
 
Н.Энх
 
Эх сурвалж: shuud.mn
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж