Ичиножёо Гоэйдод 12 унаж, 2 давжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Ичиножёо Гоэйдод 12 унаж, 2 давжээ

Японы Кагошимад болж буй сумочдын үзүүлэх барилдааны үеэр Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдотой 14 удаа барилдахдаа ердөө хоёр удаад нь давж, 12 унасан байна. 156 кг жинтэй Гоэйдог өнгөрсөн Аки башёд Ичиножёо анх таарахдаа давсан бол Кюүшюү башёд ялагдсан билээ.

Гоэйдогийн хувьд Кюүшюү башёд ердөө 5 ялалт байгуулсан тул 2015 оны Хацу башёд кодобанд орчихоод байгаа юм.

Мөн Японы мэргэжлийн сумогийн холбоо тэтгэврийн насны хэмжээг өөрчилж, 65-тайдаа тэтгэвэрт гардаг байсныг 70 болгож нэмсэн байна. Гэхдээ 65 нас хүрсэн ояката нар дэвжээндээ үлдвэл цалингийнх нь хэмжээг 30 хувиар буулгахаар журамд заажээ. 65 нас хүрсэн ояката нар дэвжээндээ 70 хүртлээ ажиллах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй юм байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж