Одоогийн байдлаар Европт 65-аас дээш настай тэтгэвэрт гарсан нэг хүн тутамд ажил эрхэлж байгаа 4 хүн ноогдож байгаа юм. Харин 2060 он гэхэд энэ харьцаа хоёр болох бөгөөд тэтгэврийн систем хэвийн ажиллаж чадахгүй болно. Европын Холбоонд мөрдөгдөх хуулиудын эхийг боловсруулах үүрэг хүлээдэг тус Комисс Европын Холбооны гишүүн 27 улс тус бүртээ өөрсдийн тэтгэвэрийн системийг өөрсдөө тогтоох эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин сая гаргасан энэ тайлан нь гишүүн улсуудад тулгасан биш, харин энэ талаар асуудлыг гол оролцогч нарын дунд гарган тавьж, асуудал өрнүүлэх зорилготой бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 15 хүртэл Европын тэтгэврийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
“Үүнийг шийдвэрлэхийн тулд нэг бол тэтгэвэр бага тогтоож, тэтгэврийн татварыг нэмэгдүүлэх, эсвэл илүү олон хүнийг илүү олон цаг ажиллуулах хэрэгтэй” гэж ноён Андор хэлж байна. Одоогоор 60-аас дээш насны Европчуудын 50 гаруй хувь нь ажиллаж байгаа ба тэтгэврийн насыг 2002 онд байсан төвшингээс нь таван насаар нэмэгдүүлэх зорилт Европын Холбооны орнууд ерөнхийдөө дэвшүүлээд байна.
Т.Бадрах