
“Нийслэл хүү” нэртэй түүний шинэхэн цомог нийслэл хотынхоо өнгө үзэмж,
цэвэр цэмцгэр байдлын төлөө үзэл бодлоо илэрхийлсэн өгнө аястай гэнэ.
Нийт 16 дуу багтсан цомгийн өдөрлөг “АСА” циркийн өмнөх талбайд гадаа
худалдаа хэлбэрээр болно. Өдөрлөгт цагаан цамцтай ирсэн хүн бүр “Нийслэл
хүү” цомгийг хямдралтай үнээр авах боломж бүрдэх нээ. Мөн энэхүү арга
хэмжээний үеэр Цэцээгийн шинэ клипний зураг авалтыг хийн өдөрлөгт ирсэн
хүмүүсийг хамруулах юм байна. Түүний “2012”, “Халзан толгой хоёр соёо”
зэрэг өмнөх бүтээлүүд нь “Hi-Fi mega store”-оос гаргадаг шилдэг
борлуулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтад тэргүүлж байсан. Дашрамд
хэлэхэд “2012” цомгоос олсон бүхий л орлогоо хүмүүнлэгийн үйлсэд
зүриулна хэмээн амлаж байсан тэрбээр БНСУ-д эмчилгээ хийлгэх
шаардлагатай бяцхан хүү Т.Маргадын эмчилгээний зардалд хандивлажээ.
Г.Даша