халим агнуурын хөлөг дээр дур мэдэн гарч, үйл ажиллагаанд нь саад
учруулсан хэргээр яллан хоёр жилийн хойшлуулсан ял, таван жилийн тэнсэн
харгалзах ялыг лхагва гаригт Токио хотын дүүргийн шүүх оноолоо. Бетунег таван зүйлээр ялласны бусад руу дайрсан гэдгээс бусдыг нь тэр хүлээн зөвшөөрсөн байна. Түүнд оноосон ялын дээд хэмжээ нь 15 жил шоронд хоригдох ял байж болох байжээ. Даваа гаригт болсон шүүх хурлын үеэр Бетуне Японы далайн хөлөг рүү довтлох үедээ хэн нэгнийг гэмтээх сонирхол, зорилго байгаагүй гэж ярьсан байна.
Шинэ Зеландын байгаль хамгаалагч идэвхтэн тэрээр “Sea Shepherd” байгаль хамгааллын нийгэмлэгийн гишүүн бөгөөд “Shonan Maru 2” хэмээх халим агнуурын хөлөг рүү гарч хүчил цацсан ч тэр нь хоргүй байсан бөгөөд хэнд ч хор учруулахгүй байсан байна. Прокурорууд бютирын хүчил Японы халим агнуурын багийн гишүүн хоёр хүнийг түлсэн хэмээсэн ч “Sea Shepherd” үүнийг хоргүй энгийн шингэн гэж мэдэгдсэн. Түүнчлэн тавдугаар сард болсон сонсголын үеэр тэрээр нэгдүгээр сард “Shonan Maru 2” хөлөг болон “Sea Shepherd”-ын олон сая ам.долларын үнэтэй хурдан завь “Ady Gil” нарын хорын хооронд болсон мөргөлдөөнийг дүрслэн ярьсан бөгөөд тэр мөргөлдөөний үеэр Бетуне ахмад нь байсан “Ady Gil” живсэн байна. Түүнээс хэдэн долоо хоногийн дараа Бетуне “Shonan Maru 2” хөлөг дээр гарч ахмадтай нь нэгийгээ үзэх гэж оролдсон боловч баривчлагдсан бөгөөд “Shonan Maru 2” хөлгийнхөн түүнийг Японд авчран түүнд эрүүгийн хэрэг тулгуулсан.
Энэ явдал нь “Sea Shepherd”-ын сайн дурын идэвхтэн Японд анх удаагаа шүүхээр орж байгаа тохиолдол юм. “Энэ явдал биднийг мохоохгүй, харин ч хурцалж байна. Үүнээс болж бид улам бүр их дэмжлэг авч, илүү үр дүнтэй байх болно. Бетуне бол Шинэ Зеландад төдийгүй халим агнуурыг хориглохыг хүсэж байгаа дэлхий дахины баатар” гэж “Sea Shepherd”-ын үндэслэгч Пол Ватсон ярьжээ. Дэлхий даяар халим агнуурыг хориглодог ч Япон Антарктидад халим агнасаар байгаа бөгөөд олон улсын конвенцын цоорхойг ашиглан халим агнуураа шинжлэх ухааны хэмээн тайлбарлан үргэлжлүүлсээр байна. Халим агнуурыг шинжлэх ухааны үүднээс хийж байгаа гэдэг нь хуурамч халхавч хэмээн “Sea Shepherd” мэдэгдэж байгаа бөгөөд Японы халим агнуурын онгоцнууд агнасан халимын махаа Японы зах зээл дээр болон ресторануудад худалддаг гэж үздэг юм.
Т.Бадраx