
Түүгээр зогсохгүй Юнителийн үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч сугалаанд оролцон азтан болцгоосондоо дээрх аймгийн иргэд сэтгэл хангалуун байна. Тоглолт бүр дээр дөрвөн азтанг шалгаруулж Юнител корпорациас нэвтрүүлж байгаа BlackBerry гар утсыг дугаарын хамт гурван азтанд, азын мөнгөн дугаарыг нэг азтанд тус бүр бэлэглэж байлаа.
“Хурд” хамтлагийн энэхүү дуулиант аялан тоглолт үргэлжилсээр байгаа бөгөөд 07-р сарын 08-аас 10-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад зочлон амьд хөгжмөөр нүргэлүүлэх гэж байна. Иймээс эдгээр аймгийнханд тоглолт үзэхийн зэрэгцээ, Юнителийн Урьдчилсан төлбөрт дугаарууд, залуусын шинэ брэнд iD-ийн шинэ дугааруудаас сонголт хийн авч Black Berry гар утас, азын мөнгөн дугаарын эзэн болох сугалаанд оролцох боломжууд нээгдэж байна гэсэн үг юм.