Засгийн газрын бүтцийг эцэслэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүтцийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь уг төслийг батлахыг дэмжсэн бөгөөд ингэснээр 15 яам, 19 сайдтай засгийн газартай болох нь тодорхой боллоо.  Эх сурвалжийн мэдээлснээр өнөө шөнө сайдуудаар хэн хэн ажиллах тухай яриа хэлэлцээ өрнөх аж.

Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн байна. Сайд нарын нэрсийг өргөн мэдүүлэх сүүлийн хугацаа нь маргаашийн ажлын цагаар дуусах аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж