Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өнөөдрийн /2014.12.04/ үдээс хойших нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон холбогдох зарим хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй ямар нэг санал гараагүй бөгөөд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн батлах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж