ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өнөөдрийн /2014.12.04/ үдээс хойших нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон холбогдох зарим хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад Тахарын алба гэж нэмэхээр болов. Харин эдгээр хууль, тогтоолын төсөлд Цөмийн энергийн газар гэж нэмэх саналыг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэснийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам гэж өөрчлөх санал дэмжигдсэн бол Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж нэмэх санал олонхын дэмжлэг авсангүй. Түүнчлэн хуулийн төслийн Монгол Улсын сайд гэснийг хасах, Засгийн газрын газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд Монгол Улсын Тэргүүн шадар сайд гэж нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүний эрхлэх асуудлын хүрээ, чиг үүргийн хуваарилалттай холбоотой асуудлаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: http://open.parliament.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж