В.Путин Холбооны хуралд үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

В.Путин Холбооны хуралд үг хэлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тун удахгүй  Кремльд цугларсан олны өмнөүг хэлэх гэж байна. Түүнийг дотоод болон гадаад бодлогынхоо талаар ярих бөгөөд эдийн засгийн уналтын хүндхэн нөхцөлд Орос орон хэрхэн хөгжих вэ, барууны орнуудтай цаашид ямар харилцаатай байх вэ гэсэн асуудалд өөрийн байр суурийг илэрхийлнэ гэсэн таамаг бий.


 

Холбооны хуралд хандан хэлэх Ерөнхийлөгчийн үгийг сонсохоор олон зуун хүн цугларч байна. Тэдний дунд Төрийн Думын гишүүд, Засгийн газрын гишүүд, шашны урсгалын төлөөлөл, олон нийтийн зүтгэлтнүүд байх ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж