Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Тус байнгын хорооны өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн 71.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.
Харин дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн талаарх хуулийн төслийг хэлэлцээд, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнээс Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хасч, Шадар сайдын эрхлэх хүрээнд шилжүүлэх саналыг гишүүд дэмжсэн бөгөөд Соёл, спорт, аялал жуучлалын яамыг нэмэх тухай зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй байна.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Б.ЭНХ