Путин: “Өмнөд урсгал” төслийг үргэлжлүүлж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Путин: “Өмнөд урсгал” төслийг үргэлжлүүлж чадахгүй

ЕРА/KOCA SULEJMANOVIC

 

“Өмнөдийн урсгал” төслийг Орос үргэлжүүлэхгүй хэмээн Оросын  Ерөнхийлөгч Туркт айлчлах үеэрээ мэдэгдсэн байна.

 

“Өмнөдийн урсгал” хийн хоолойн инфографик

 

"Өнөөг хүртэл бид Болгараас зөвшөөрөл аваагүйг тооцвол ийм нөхцөлд бид уг төслийг үргэлжлүүлэх  боломжгүй гэж үзэж байна. Одоо Хар тэнгист хийн хоолой барих  ажиллагаанд орох ёстой. Болгараас зөвшөөрөл автал бид хоолойг барьж чадахгүй” гэж  Путин тайлбарлажээ.

 

Оросын ерөнхийлөгч  үүнтэй холбогдуулан “Өмнөдийн урсгал”  төслөөс олох ёстой байсан ашгаа Европын холбооноос шаардахыг Болгарт  зөвлөв. ”Хэрэв Болгар бие даасан улс байх боломжгүй  юм бол ядаж Еврокомиссаас ашгийн алдагдсан хэмжээг нэхэх хэрэгтэй. Учир нь хоолой ажилласан бол Болгарын төсөвт транзитийн 400 сая евро жилд  орох ёстой байсан юм” гэж Путин онцолсон байна. Орос төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар бэлэн байсныг Путин мөн дурьджээ.

 

Путин Европын холбооны  талаас уг төсөлд хандсан хандлагыг  бүтээлч биш гэж нэрлэсэн байна. ОХУ-ын  эрчим хүчний хөөцийн урсгалыг  өөр бүсүүдэд мөн шахмал хийн төслүүдэд чиглүүлнэ гэж Оросын ерөнхийлөгч хэлжээ.

 

Нэмэлт хоолойн систем

 

Орос, Туркийн эдийн засгийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн өөр нэгэн нэмэлт хоолойг барихад ОХУ бэлэн байна гэж Владимир Путин мэдэгдээд, хоёр орны хил дээр хийн хаб бий болгоно гэлээ. Түүний хэлснээр Орос “Цэнхэр урсгал” хоолойгоор Туркт нийлүүлэх хийн хэмжээгээ гурван тэрбум шоо метрээр нэмэгдүүлэх аж. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Орос хийн үнээ туркуудад 6 хувиар хөнгөлөх гэнэ. Үнийг цаашид буулгаж болохыг тэр мэдэгдлээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж