Lufthansa компанийн нисэгчид арванхоёрдугаар сард хоёр дахь нь болох ажил хаялтаа 2014 оны арванхоёрдугаар сарын 4-нд явуулахаар болсон талаар компанийн сайтад мэдээлсэн байна.
"Тив хоорондын нислэгийн нисэгчид 4-ний 03.00 цагаас 5-ны өдрийн 23.59 цаг хүртэл ажил хаяна. Энэ үеэр нислэгийн хуваарьт өөрчлөлт гарна" гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Austrian Airlines, Brussels Airlines, Germanwings, SWISS, Air Dolomiti компаниудын нислэг хуваарийн дагуу явагдах бололтой. Өмнө нь сарын эхний хоёр өдөр зарласан ажил хаялтын үеэр Lufthansa 1350 нислэгийг хойшлуулсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР