Маргаашнаас буюу арванхоёрдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ. Цахилгааны үнийг 9.85 хувиар, дулааны үнийг 13 хувиар индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоолоо.
УИХ-аас 2010 онд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, цаашид үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг тусгасан тогтоолыг баталсан. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлд үнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Харин энэ шийдвэр хэрэглэгчдэд таалагдахгүй байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай байгаа хүнд үед эрчим хүчний үнийг нэмэх нь ард түмний амьдралд том дараа болно гэж үзэж байгаа. Харин эдийн засагчдын зүгээс эрчим хүчний үнийг нэмэхээс илүү өөр аргаар, тодруулбал, компанийн үр ашиггүй зардлуудыг хумих, дарга удирдлагуудынх нь хангамжийг танах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:
2. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:
3. Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:
О.САР