Гар утсаараа эрүүл мэндээ хянах боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Гар утсаараа эрүүл мэндээ хянах боломжтой болно

Та эрүүл мэндээ яаж хянадаг вэ, мөн танд ийм боломж  хэр байдаг вэ. Энэ асуултад хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Тэгвэл танд гар утсаараа эрүүл мэндээ хянах боломжтой болно гэсэн мэдээллийг дуулгаж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ойрын өдрүүдэд Цахим эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Төслийн гол зорилго нь иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон “Цахим эрүүл мэндийн” шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэхэд оршиж буй юм. Энэ төсөл нийтдээ 19.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд УИХ-ын чуулганаар дээрх төсөл батлагдвал Монгол Улс Дэлхийн банктай хамтарч хэрэгжүүлэх юм.
 
“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр тусгай аппликейшнийг боловсруулж, гар утсанд чинь суурилуулах юм. Тиймээс хувь хүний гар утсанд өөрийнх нь өвчинтэй холбоотой бүх мэдээлэл ирж урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгнө гэсэн үг. Мөн таны эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн бааз, архивыг үүсгэж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай холбож өгнө. Ингэснээр та дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, шаардлагагүй  оношлогоог давхардуулан хийлгэхээс зайлсхийх зэрэг цаг хэмнэх олон үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой юм.


Зууны мэдээ
Б.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж