Манай улсад суугаа Энэтхэгийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рам Лал Негид өнгөрсөн дөрөвдүгээр сард халдаж биед ньхүнд гэмтэл учруулсан Х.Занабазар, Б.Алтанхуяг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж прокурорт шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хуульд зааснаар танхай гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн мөн дээрмийн хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутган шалгасан байна. Одоогоор хохирогч Рам Лал Нэгийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд хэрэгт хяналт тавьж буй прокурор шинжээч томилож дахин гэмтлийн зэрэглэлийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Уг хэргийг үйлдсэн Х.Занабазар, Б.Атанхуяг нар нь өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгэл хүлээж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
П.Наран