С.Жавхлан шинэ жилээр &#34халтуур&#34 хийхгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

С.Жавхлан шинэ жилээр &#34халтуур&#34 хийхгүй

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан эхнэр Г.Эрдэнэчимэгийн хамт шинэ жилийн баярын ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй, урилгаар очиж дуулахгүй гэдгээ мэдэгдлээ.


С.Жавхлан “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая саяар нь мөнгө үрж байхаар хоол хүнсгүй иргэдэд энэ мөнгөө зарцуулъя” гэж уриаллаа. Мөн “Монголын хямрал баяраас баярт явчихаад байна. “Гацуурын баяр” гэж сагсуурсан, хоосон хөөсөнд хамаг юмаа зарцуулдаг ийм хачин юмнаасаа энэ жилдээ татгалзцгаая. Тархины тураал улс төрд, гэдэсний тураал нийгэмд бий болчихоод байна.


Увс аймгийн төвд л гэхэд 390 өрх идэх хоолгүй байна гэсэн судалгаа гарсан. Аймаг орон нутгаас тэдэнд хоолны талон олгох маягаар аргацааж байна. Увс аймгийн 390 өрхөөр дундажлан тооцоход нийслэлд наад зах нь 2280 өрх өлсгөлөнд нэрвэгдэж байгаа юм. Тиймээс шинэ жилийн баяраас бүгд татгалзаж, шинэ жилд үрдэг мөнгөө ходоод нь хонхолзож яваа хүүхдүүдэд зарцуулъя” гэсэн юм.


Тэрээр энэ сарын 11-нд “Монгол өлсөх учиргүй”  нэртэй ханвивын тоглолт хийж, олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлахаар болсон байна.
Харин хандивын тоглолт хийж олсон орлогоо Увс аймгийн эмзэг бүлгийн иргэдэд өгөхөөр болсон байна.
 

Т.АНУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж