Ч.Сайханбилэг: Үүнээс ч илүүг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Үүнээс ч илүүг хэмнэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Шинээр байгуулагдах Засгийн газар нь 15 яам, 19 сайдтайгаар ажиллахаар хуулийн төсөлд тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүтцийг хэмнэлтийн горимд шилжүүлэх хэрэгтэй” гэж үзээд 13 яам, 16 сайдтай байхаар УИХ хууль баталсан. Гэтэл өнөөдөр бүтэц улам томроод ороод ирлээ. Дээр нь Ерөнхий сайд өөрийг нь тоохгүй байсан нөхөртэйгээ гэрлэхээр гэрлэлт хэр удаан үргэлжилнэ гэж бодож байна. Юунд найдна вэ.  Улс орнууд компанийг жижиг бүтцээр ажиллуулдаг. Нэг компаниас болж улс сүйрч болохгүй. Таны хувийн хэвшилдаа хэт найдсан бодлого хэвээрээ юу. Та яг ямар зарчим барьж ажиллах юм. Энэ өргөн барьсан бүтцээс болоод “Эрдэнэт” үйлдвэрийг булаацаалдаад эхэллээ, Аж үйлдвэрийн яам нь авна, Уул уурхайн яам нь авна гээд. Хэнд нь харьяалуулах юм бэ” гэсэн асуулт тавилаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хэмнэлтийн горим барьж ажиллаж байгаа, цаашид энэ байтугай хэмнэлтийг хийнэ.  Сангийн сайд томилогдсоны дараа 2015 оны төсвийн тодотгол өргөн барина. Энэ хүрээнд 60 гаруй байгууллагын үүрэг, чиглэлийн давхардлыг арилгаж, 1600-2000 орчим хүнийг цомхотгох асуудал яригдана. Ийм асуудлыг оруулж ирэх учраас төсвийн чангаруулсан бодлого барина. Би хийх ажилдаа найдаж байна, улс төрийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг харсан учраас үүнд найдаж байна. Хөшигний ард ямар нэгэн шийдвэр, процесс үйлдэхгүй, бүгдийг ил явуулна. Хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж, хямралаас гарна. Үйлдвэрийн харьяаллын тухайд хуучнаараа Ерөнхий сайдын харьяанд хэвээр явна” гэсэн хариулт өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж