Монголбанкин дахь гадаад валютын нөөц их хэмжээгээр буурч буй гэх мэдээллийг бид тодрууллаа.
Монголбанкны албан сайтад Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 1398.1 сая ам.доллар байна гэж мэдээлжээ.
Гадаад валютын нөөцийн талаарх мэдээллийг Монголбанк урьд нь улирлын хоцрогдолтойгоор гаргадаг байсан бол энэ оны долдугаар сараас эхлэн өмнөх сарын мэдээллийг гаргаж, өөрийн вэб хуудсаараа олон таниулах болсон байна. Төв банкнаас "Улсын гадаад валютын нөөц багасч байгаа нь үнэн ч барагдаж үгүй болоогүй" гэдгийг онцлон тодотгосон юм.
Төв банк гадаад валютын нөөцөөсөө дуудлага явуулдаг ажээ. Хамгийн сүүлд буюу өнөөдөр болсон дуудлага худалдаагаар гадаад валютын своп, форвард хэлцлүүд хийжээ. Банкууд 120.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах юанийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.
Д.ЦЭЭНЭ
Гадаад валютын улсын нийт албан нөөц, сая ам. доллараар
Он, сар | Нийт албан нөөц | Сарын өөрчлөлт, % | Оны эхнээс, % | Жилийн өөрчлөлт, % |
2014.10 | 1398.1 | -9.37 | -37.81 | -41.48 |
2014.09 | 1542.7 | 13.38 | -31.37 | -42.43 |
2014.08 | 1360.7 | 0.8 | -39.5 | -50.1 |
2014.07 | 1349.3 | 2.4 | -40.0 | -55.2 |
2014.06 | 1317.5 | -17.9 | -41.4 | -57.6 |
2014.05 | 1604.5 | -11.9 | -28.6 | -52.6 |
2014.04 | 1821.7 | -6.2 | -18.9 | -48.1 |
2014.03 | 1943.3 | -11.5 | -13.5 | -48.8 |
2014.02 | 2195.3 | -10.2 | -2.3 | -45.3 |
2014.01 | 2446.3 | 8.8 | 8.8 | -40.1 |
2013.12 | 2248.0 | -2.7 | -45.5 | -45.5 |
2013.11 | 2309.6 | -3.3 | -44.0 | -13.7 |
2013.10 | 2389.2 | -10.8 | -42.1 | -10.7 |