Замын цагдаагийн алба хаагчид энэ жил Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хөдөлгөөн зохицуулах бөгөөд наадмын талбай, морь барианы газарт тусгүй зөвшөөрөлгүй автомашин нэвтрүүлэхгүй тухай журам хэвээр мөрдөгдөнө. Улсын их баяр наадмын үеэр 13600 автомашинд найман төрлийн зөвшөөрөл олггох нь. Тухайлбал Ж зогсоолыг жуулчдын автобусанд, Б зогсоолд төрийн байгууллага, Д зогсоол гадаадын элчин сайдын яам авто машинаа зогсоох бөгөөд наадамчдад Г, М зогсоолд автомашин тавих зөвшөөрөл олгох аж. Тус зөвшөөрлийг Замын цагдаагийн газар болон харьяа дүүргийн замын цагдаагийн хэлтсээс авах гэнэ. Баяр наадмын үеэр хөдөлгөөний нягтралыг зохицуулахын тулд морь барианд орохоос өмнө, хойно, нэг цагийн хугацаанд хотоос барианы газар руу очих болон буцах замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох юм байна.
П.Наран
П.Наран