Сүүлийн жилүүдэд согтуугаар тээврийн жолоодож, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох болсон. Ганцхан жишээ дурдахад, 2014 оны эхний гурван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 5185 жолооч согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Тэгвэл ноцтой үр дагавартай тус гэмт хэргийн гаралтийг бууруулах зорилготой нэгэн үйлчилгээг долоон жилийн өмнө Монголд анх удаа “Ти Ай Ди Жи” ХХК нэвтрүүлсэн нь “САЙН СЕРВИС” дуудлагын жолоочийн үйлчилгээ юм. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр найдваргүй даатгалгүй хувь хүмүүс гар утасны дугаараар тус төрлийн үйлчилгээг ихээр үзүүлэх болсон юм. Тэдгээр жолооч нар илүү төлбөр нэхэх, хулгай хийх, хохирол гаргаад зугтах тохиолдол ч бүртгэгдсэн бөгөөд хэрэглэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл ихээр гаргаж байгаа нь энэ төрлийн үйлчилгээнд хууль хяналт шаардлагатай болжээ.
Тэгвэл албан байгууллагын шинэ жилийн цэнгүүнүүд тасралтгүй болох болсон энэ өдрүүдэд “Ард Даатгал” ХХК –ийн мэргэжлийн хариуцлагын бүрэн даатгалаар хамгаалагдсан “САЙН СЕРВИС” дуудлагын жолоочийн үйлчилгээ долоон жилийн ойгоо тохиолдуулан эрхэм хэрэглэгч жолооч нартаа энэ сарын 10-ны өдөр үнэгүй үйлчлэх бэлэг барьж байгаа юм байна. Дуудлагын утас нь 310909 бөгөөд өдөр бүр 19.00 – 06.00 цагийн хооронд ажилладаг тус хамт олон энэ өдрөөр дуудсан бүх хэрэглэгчиддээ эхний 30 минутын үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгон бэлэг барьж байгаа юм байна. Шөнөөр замын хөдөлгөөн эрс буурсан байдаг учраас энэ хугацаа нь гэртээ машинаа хүргүүлэх хангалттай хугацаа гэдгийг тус байгууллагынхан онцолж байна.
Л.ХАЛИУ