УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд Шийдлийн Засгийн газар нь 15 яам, 19 сайдтай байхаар тусгасан юм. Ингэхдээ зарим яамдыг салгах, мөн Соёл, спорт аялал жуулчлалын яамыг зарим яамдад нэгтгэнэ. Шинээр Монгол Улсын сайд гэсэн яамгүй, агентлаггүй албан тушаал бий болгосон нь гишүүдийн зүгээс шүүмжлэл хүлээгээд байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ