Шинэ жилийн баярыг тохиолдуулан Морин хуурын чуулга “The sound of winter” сонгодог хөгжмийн тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 17-нд болох эл тоглолтод П.И.Чайковский, Д.Д.Шостакович, Ф.Шопен, А.И.Хачатурян зэрэг XVIII-XIX зууны үеийн нэрт хөгжмийн зохиолчдын аялгуунууд эгшиглэхээс гадна европ төдийгүй азид алдартай, хөгжим сонирхогчдын сонсох дуртай орчин үеийн шинэлэг бүтээлүүдийг тоглоно.
Тоглолтын тасалбар суудлын байрлалаас шалтгаалаад 30-50 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Э.ТЭКҮ