Замын хөдөлгөөнийг цаг тухайд нь мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнийг цаг тухайд нь мэдээлнэ

Улсын их баяр наадмын өдрүүдэд зам тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэж хөдөлгөөний аюулгүй байдалтай  холбоотой зөрчлүүд нэлээд гардаг.  Мөн замын ачаалал ихэссэнээс олон нийтийн дунд ихээхэн бухимдал үүсдэг. Тэгвэл энэ жил “Авторадио” 96.3 нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлэх юм байна. Тодруулбал замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигчдод хотын аль хэсгийн зам ачаалалтай, хаагуур явбал замын хөдөлгөөн сийрэг байгаа талаар мэдээлэл хүргэх гэнэ. Мөн тус радио нь 96009393 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл өгөх аж. Жуулчдад зориулж баяр наадмын эргэн тойронд болж буй мэдээллийг англи хэл дээ хүргэх гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж