Сэм Питер: Поветкин Кличкогоос айдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Сэм Питер: Поветкин Кличкогоос айдаг











WBC-ийн хүнд жингийн экс дэлхийн аварга Нигерийн боксчин "Нигерийн
аймшиг" хочит Сэмюэл Питер гуравдугаар сарын 12-нд Далласт Оросын Олег
Маскаевыг ялсан Америкийн боксчин Наде Агилератай тулалдахаар болжээ.
"Нигерийн аймшиг" Поветкин Кличкотой тулалдахаас айдаг тухай мөн Валуевын үнэ цэнийн талаар ярьжээ. "Миний
бодлоор бол Валуев үнэгүй амьтан. Тэр яасан ч хоёр саяд хүрэх хүн биш. Түүний
араатан мэт гадаад т
өрх, үзэгчдийн сонирхол дээр түүний хуучин дэлхийн аваргын цолыг нэмбэл яахав бага зэрэг
анхаарал татаж магадгүй л юм. Виталий Кличко Валуевт нэг
сая дараа нь хоёр сая доллар санал болгосон гэж сонссон. Тэр үнээ дэхиад 500 мянгаар өсгөсөн. Тэгээд дээрээс нь Валуевт аварга
цол авах сайхан боломж гарч байна. Гэхдээ дээрх мөнгөний хэд нь Валуевт очих нь тодорхойгүй. Тэр Дон-Кинг, Вильфрид Зауерланд гэх хоёр промоутертай. Тэр аварга
цолыг нь би цагийн сайханд Олег Маскаеваас булааж аваад Кличкод зүгээр шахуу өгч байсан юм".

-Валуев  Европ болон
Америкийн телевизийн сувгууд тулааныг дамжуулах эрхийг их хэмжээний мөнгөөр худалдаж авна гэж итгэж байгаа. Энэ нөхцөлд 2,5 сая тийм их хэмжээний мөнгө шиг санагдахгүй л байна даа?

Би дэлхийн аварга цолтой Германд ирж байсан. Тэнд том
Кличкотой тулалдаж байсан. Америкийн шоу телевизийн суваг хэр хэмжээний мөнгө төлж байсныг би мэднээ. Америкийн сувгууд
Европт болж байгаа тэмцээнийг тийм ч дуртай авдаггүй
гэдгийг тооцох хэрэгтэй. Америкийн нутаг дээр болсноос хамааг
үй бага мөнгө
өгдөг. Тийм болохоор Валуев их
хэмжээний мөнгөний талаар хэт яарчих шиг боллоо. Тэр зах
зээлийг мэдэхг
үй байна. Эсвэл тэр нь Дон Кингээс
гарсан санаа байх.

-Пост зөвлөлтийн улсууд үүнийг өөрчлөхгүй гэж үү?

Би боксын санхүүгийн асуудлаар өөрийн менежер Ивайло Готцевтой их ярилцдаг. Тэр Болгарт төрсөн. Европын телевизийн зах зээлийг
багцаална. Тэгээд ч Оросоор муухан ярьчихна. Тийм болохоор Орос болон Украины
сувгууд их л бол 150-200 мянган долларыг л тулааны
төлөө гаргаж чадна.

-Виталий Кличко Валуевыг их өрөвддөг гэсэн. Учир нь түүний промоутер Дон Кинг болохоор гэнэ. Та ч бас Дон Кингтэй ажиллаж
байсан. Т
үүнтэй ажиллахад хэр сэтгэл хангалуун байсан
бэ
?

Дон Кингтэй хамтран ажилласныхаа төлөө сэтгэл хангалуун үлдсэн боксчин байвал нэрлээд орхи.
Тэр бол хөгийн амьтан.

-Удахгүй Наде Агилера та хоёрын тулаан болох
гэж байна. Төдийлөн
нэрд гараагүй тэр эхний раунддаа л Маскаевыг
накаутад оруулахад та хэр гайхсан бэ?

Үгүй. Огт гайхаагүй. Маскаев одоо ямархуу байгааг мэдэж байгаа болохоор тэр.
Олегоос WBC-ын аваргын цомыг авсан тоглолтыг та үзсэн байх. Өнгөрсөн хоёр жилийн дотор тэр босоогүй. Хүн цаг хугацаандаа л байх хэрэгтэй одоо
Олег тэтгэвэртээ гарах цаг нь аль хэдийн болчихсон гэдгийг ойлгохг
үй байгаад нь би харамсаж байна. Эрүүл
мэндээрээ
л хохирох байх даа.

-Та тэгээд Агилератай тулалдахад бэлэн үү?

Мэдээж. Жинхэнэ панчагийн эсрэг яаж зогсохыг харъя. Миний бүх проблем ард хоцорсон. Дон Кингтэй би их хүнд салж байсан. Тэр үед би Виталий Кличко, Эдди Чемберс нарт
хожигдож байлаа. Гэхдээ одоо би бүх юмыг шинээр эхэлж байна. Кличког
ч Поветкиныг ч нам цохиж унагаамаар байна. Одоо би хамгийн шилдэг багтай
ажиллаж байгаа. Менежер Ивайло Готцев, промоутер Топ Рэнк. Мөн Санчес гэж шинэ дасгалжуулагчтай болсон. Тийм болохоор
аваргын цом цаг хугацааны л асуудал.

                                                                                                                  
             Л.Золбаяр

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж