УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдоод байсан ч ирц бүрдэхгүй хойшилж, 12.00 цагийн орчим хуралдаж эхэлсэн.
Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өчигдөр орой өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцогчдоос "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд, АН-ын гишүүд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг буюу Монгол Улсын сайд гэх яамгүй сайдтай болох гэж буйг, Тахарын алба, Цөмийн энергийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгахаар оруулж ирснийг эсэргүүцэж байлаа.
Ингээд эл асуудлыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороодын гишүүдийн олонх нь дэмжсэнээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж байна.
С.ОТГОН