Өвлийн хотуудын дарга нар уулзана

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Өвлийн хотуудын дарга нар уулзана

Өнөөдөр Өвлийн хотуудын дарга нарын холбооны  ажлын хэсгийн 2010 оны уулзалт эхэлнэ. Уулзалтанд Хятад, БНСУ, Эстони, Япон, АНУ-ын арав гаруй  хотын төлөөлөгч оролцож, өвлийн үзэсгэлэн болон өвлийн хотуудын форум, шинэчлэлийн хөтөлбөр, гишүүнчлэл болон зээл тусламжийн  асуудлууд хэлэлцэх юм.

Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийн нөлөөг бууруулах,байгаль хамгаалах асуудлаар дэд хороод хуралдах юм байна. Эгнээндээ дэлхийн 20 хотыг нэгтгэсэн энэ холбооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр сонгогдон ажиллаж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж