“Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” аяны эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

“Санаснаа гүйцээх санхүүгийн эрх чөлөө” аяны эзэд тодорлоо

ХасБанк нь Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилготойгоор олон урамшуулалт аян зохион байгуулдаг билээ. ХасБанкны өмнөх 3 жилийн турш зохион байгуулсан ХасЛотто аян нь энэ удаад “Санаснаа гүйцээх Санхүүгийн эрх чөлөө” нэрээр 2014 оны 9 дүгээр сарын 1-ээс 11 дүгээр сарын 30 хүртлэх нийт 3 сарын хугацаанд үргэлжлэн өндөрлөсөн юм.

Уг аяны хүрээнд 10 харилцагчийг шалгаруулж гадаадад аялах эрхээр урамшуулсан бөгөөд өнөөдөр ХасБанкны Түшиг салбар дээр урамшуулал авахаар шалгарсан харилцагчдадаа шагналыг нь гардууллаа. Урамшуулал хүртсэн 10 харилцагчийн 8 нь УБ хотоос шалгарсан бол хөдөө орон нутгаас Дорноговь аймгийн Замын-үүд, Сэлэнгэ аймгийн харилцагчид тодорсон юм.

“Санаснаа гүйцээх Санхүүгийн эрх чөлөө” аян нь зөвхөн хугацаатай хадгаламж нээлгэсэн болон дансандаа орлого хийсэн харилцагч нар хамрагдахаас гадна бүх төрлийн бичил, жижиг бизнесийн зээл болон хэрэглээний зээл авсан харилцагч нар ч мөн тус аянд оролцож байгаагаар онцлогтой болсон юм.

“Санаснаа гүйцээх Санхүүгийн эрх чөлөө” аяны энэ удаагийн урамшуулал хүртэх харилцагчдыг 11 дүгээр сарын 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулсан гэдгийг мөн дуулгая.

Энэхүү аян нь монголын банкны салбартаа хамгийн өндөр шагналын сантай, хамгийн урт хугацаанд үргэлжилж буйгаараа тун онцлог аян юм. Энэ дашрамд нийт Монголчууддаа дуулгахад ХасБанкны урамшууллын аян энд хүрээд өндөрлөхгүй бөгөөд цаашид харилцагч нартаа зориулан олон олон урамшуулалт аян зохион байгуулах болно.

Ийнхүү “Санаснаа гүйцээх Санхүүгийн эрх чөлөө” аяны энэ удаагийн шалгаруулалт амжилттай зохион байгуулагдан өндөрлөж буй боловч харилцагч та ХасБанкнаас зохион явуулах дараагийн аянд оролцохдоо бэлтгэж хуримтлалаа нэмэгдүүлээрэй.

 

“Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай”

Зөв Банк, ХасБанк

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж