УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан М.Батчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгтэй өнөөдөр 16.00 цагийн орчимд зөвшилцөх уулзалтыг хийсэн юм. Уг уулзалт өндөрлөж, УИХ дахь МАН-ын бүлэг дахин ээлжит бус хуралдаан хийсэн байна. Бүлгийн хуралдаан өндөрлөөд байна. Гэхдээ ажлын хэсгүүдийн зөвшилцөх уулзалтаар засгийн газрын бүтцээр нэгдсэн ойлголцолд хүрсэн эсэх тодорхойгүй байгаа ч өчигдрийн уулзалттай харьцуулахад зарим асуудлыг ойлголцсон гэх мэдээлэл байна.
Г.ДАРЬ