А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээлээ

Налайх дүүргийн Мустанг баарны үүдэнд нэгэн залууг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө гарсан. Энэ хэрэгт буруутай болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдож шүүхээс 25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн А.Мэндбаярын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

А.Мэндбаяр нь талийгаачтай найзууд байсан төдийгүй хувийн өш хонзонгоос үүдэн амь насанд нь хүрсэн болохыг тогтоогоод байгаа юм. Хэрэг гарсны дараахан А.Мэндбаярыг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас Макао руу явах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид баривчилж байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж