Монголын төлөөх зүрх бүхэнд хандлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Монголын төлөөх зүрх бүхэнд хандлаа

М-Си-Эс групп Монголын төлөөх зүрх бүхэнд хандлаа

Дэлхий даяар өвөрмөц зан заншил, өв соёлоо залгамжлан авч яваа 10 гаруй сая монгол үндэстэн тархан суурьшсан байдаг бөгөөд тэдний ирэл гарлын түүх, өнөөгийн аж амьдрал, нийгмийн байдлын талаар өгүүлэх сонирхолтой гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 5-нд Монголын Уран Зургийн галерейд нээгдэв.

 “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын 7 жилийн судалгааны үр дүнд бүтсэн, Монголын төлөөхи зүрх, сэтгэлтэй хүн бүхэнд зориулж байгаа энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч М-Си-Эс групп ивээн тэтгэж, наадмын өмнө үнэ төлбөргүйгээр монгол түмэндээ өргөн барьж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголд 370 жилийн дараа Төвдийн өндөрлөг болон Цайдмын хөндийгөөс дээд монголчуудын төлөөлөл хүрэлцэн ирж, элэг нэгт ахан дүүсдээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, идээний дээжээ өргөн барьсан юм.

 Эзэн Чингис хаан түүний хөвгүүдийн байлдан дагуулсан улс гүрнүүдэд Их Монгол улсын түүх, хэл соёл, ёс заншлаа тэр хэвээр нь хадгалан үлдсэн, үлдээхийн төлөө зүтгэж байгаа дээд монгол, цагаан монгол, цастын монгол, хазара монгол, шинжааны ойрадууд, Хөх нуурын хошууд, Дунсианий монголчуудын талаар мэдэхийг хүсвэл “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэнд 7 сарын 5-10-ны хооронд ирж үзэх боломжтой. Наадмын дараа гэрэл зургийн үзэсгэлэн Буриадад нээлтээ хийх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж