Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Манчестер Юнайтед” клуб талбай дээрээ “Сиок Сити”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 25 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байгаа “Саутгэмптон”-ы шилийг дарж, нэг онооны дутуу нэхэж ирлээ.
Тоглолтын 21 дэх минутад Феллайни гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 39 дэх минутад Нзонзи тэнцүүлсэн. Гэвч 59 дэх минутад Мата гоолдсоноор багтаа гурван оноо авчирлаа. Харин хожигдсон “Сток Сити” 15 оноотой 14 дүгээр байрт бичигдэж үлдлээ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn