Сураг алдарсан Д.Сумьяабазар гишүүн

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

Сураг алдарсан Д.Сумьяабазар гишүүн

Монгол Улсын Манлай зааны хүү, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сүүлийн үед олны нүдэнд цөөхөн харагдсан. Харин сураг алдрах шахаад байсан эрхэм өчигдөр төрийн ордонд алхаж явсныг харсан сэтгүүлчид “хүүе, Сумъяабазар гишүүн явж байна” гэцгээн нүдээ том болгоцгоосон юм.

Ямартай ч сүүлийн үед олны нүдэнд төдийлөн харагдаагүй эрхэм гишүүн албаны цүнхээ барьчихаад, ялимгүй инээмсэглэл тодруулан алхаж явааг нь харахад шинэ Засгийн газар, за тэгээд шил шилээ дарсан олон асуудал түүний сэтгэлийг зовоохгүй байгаа бололтой.

Аль эсвэл бүлэг, фракц гэж гүйгээд байдаггүй аварга маань Засгийн газар байгуулагдах үеийн хэл амнаас зугатан, хэд хоног гадагшаа явсан ч байж магадгүй. Сураг алдрах шахсан гишүүн намуухан алхсаар өрөө рүүгээ орж харагдсан. Бодвол УИХ-ын гишүүний ажлаа хийж суугаа байлгүй дээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж