“Жүржийн хувьсгал” болж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

“Жүржийн хувьсгал” болж байна

Юу үнэн бэ гэвэл ДАШТ 2010-ын аваргын төлөөх тоглолтод энэ цолыг өмнө нь авч байсан шилдэг багуудаас хоорондоо тунаж үлдэнэ хэмээн таамаглаж байсан нь үнэн. Гэвч үнд­сээрээ өөрчлөгдсөн мэт тоглолт гаргаж байгаа Гер­маныг эс тооцвол цомын тө­лөөх тоглолтод аваргын титэм горилогчид л тунаж үлдээд байна. Энэ удаагийн ДАШТ-ний аварга болох өндөр магадлалтай хэ­мээн тооцогдож байсан Брази­лийн багтай тоглох хүртэл Голландын багт тийм ч олон хөгжөөн дэмжигч ан­хаар­лаа хандуулаагүй байж магадгүй. Уг нь бол ДАШТ  2010–ын урьдчилсан шат­­ны бүх тоглолтод өөрийн болон өрөөлийн тал­байд гэж ялгалгүй бүг­дэд нь ялалт байгуулж дэлхийн аваргад оролцох эрхээ “булаан” авсан үнэ­хээр бэлт­гэл сайтайгаа гай­хуул­сан баг бол Голланд байлаа.

Харин магадгүй энэ удаагийн дэлхийн аваргаар Европын “гранд” –уудаас бас ч гэж хөнгөхөн хэсэгт орсон байж болох. Тэд  Дани, Япон, Камеруны багуудтай нэг хэсэгт орсон нь эхэндээ олон таавар төрүүлж байсан ч хэсгийн тоглолт эхлэнгүүт л Голландын баг гарч ирэх нь тодорхой болж байв. Гэтэл бусад хэсгүүдэд олон сонирхолтой тоглолтууд нэгэн  зэрэг болж байсан нь одоогоор аваргын төлөөх тоглолтод шалгарчихаад бай­гаа Голландыг хэсэгтээ сүүдэрт байлгасан гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч гол­ланд­чуудад үзүүлж байгаа ам­жилтаа сүйд болгон ярих­гүй байх шалтгаан ч бас бий. Учир нь тэд 1974,1978 онуудад Дэлхийн аваргын төлөө тоглож байсан түүх­тэй. Тэдэнд одоо авар­гын титэм л хэрэгтэй. Нисдэг Голландчуудад “нөөц буудал” байхгүй, зорь­сондоо л хүрэх учиртай гэж хөгжөөн дэмжигчид нь хүлээж байгаа юм.

Нисдэг Голландчуудын шидэт “шүүр”
Хэрэв Та үнэнээсээ Гол­лан­дыг дэмждэг тэгээд үнэн доргио хөгжөөн дэмжигч бол нэг  зөвлөгөө өгье. Та машиныхаа дугаарыг 42-31 гэж соливол яаж байна. Учир нь Голландын багийн тоглолтын үнд­сэн байрлал 4-2-3-1 томьёо­лолтой байдаг. Яг л энэ байрлалаараа тэд бараг л бүх өрсөлдөгчдөө ялж ир­сэн билээ. Голландын ба­гийг хагас шигшээгээс шал­гармагц л нисдэг голландчууд энэ удаа ямар “шидтэй шүүр” олж унаад байна вэ гэсэн хөгжөөнтэй асуултад сдортынхон ха­риу­лах гэж ядаж байна. Хамгийн эхний гаргалгаа нь тэдний дээр дурьдсан загвар бүхий байрлал юм. Гэхдээ тэдний хамгаалалт болон довтолгооны уялдаа сайн байгаагүй бол амжилт олохгүй байсан гэдэг нь тодорхой. Учир нь Бра­зи­лийн шигшээ баг Голланд­тай тоглохдоо ижил байр­­­лалтай буюу 4-2-3-1 загварыг сонгосон ч тог­лолтын дунд эвдэгдэж сайн зүйл авчраагүй билээ.  Харин голландуудын хувьд хамгаалалт болон дов­тол­­­гооны шугамууд нь хоо­рондоо тасралгүй нягт уял­даатай хөдөлж бай­даг тул хамгаалалтдаа эрс­дэл багатай, довтолгоо нь араасаа дэмжлэг сайн авч байгаа. Мөн сүүлийн хоёр тоглолтод таарсан латин Америкийн хоёр багийн хамгаалалт нь ар талдаа суусан байдал­тай, хөдөлгөөн багатай хамгаалж байсан нь Гол­ландын багийн довтол­гоо­ныг эхлүүлж байгаа хагас хамгаалагч нар болон хол­богч Шнейдар нарт чө­лөөтэй тоглох боломж ол­гож байв.

Дээр нь амжилтын бас нэг гол түлхүүр нь Уэсли Шнейдер болоод байна. Бага дэлхийн аварга гэгдэх Аваргуудын Лигийн түрүүг Италийн “Интер”-ийг тө­лөө­лөн авсан түүний хувьд дахин нэг цомыг авахад яагаад болохгүй гэж. Түүний идэвхитэй тог­лолт голландчуудын ам­жил­­тын гол хөдөлгүүр болсоор. Одоогоор ДАШТ 2010 –ын шилдэг мэргэн буучдын эхний эгнээнд байгаа тоглогчдын дунд тэр л ганцаараа довтлогч биш атлаа тэргүүн байрыг Испанийн Дэвид Виллятай хамт хувааж байгаа юм. Харин түүний багтаа манлайлах үүргийг нь хуваалцаж болох өөр хоёр тоглогч байгаа нь довтлогч Арьен Роббен, Дирк Куит нар юм.

Улбар шарууд ба өрсөлдөгчид
Чухамдаа Дирк Куи­тийн толгойгоороо ардаа нүдтэй юм шиг дамжуул­сан бөмбөгийг Шнейдер мөргөн оруулж Бразилийг хожсон бол мөн л түүний оновчтой дамжуулалтыг Арьен Роббен сонгодог мөр­гөл­төөрөө чулуу болгон Уругвайг буулган авсан билээ. Энэ утгаараа багийн тоглолтоор хамгийн өндөр үзүүлэлттэй багийн нэг нь болж чадаж байгаа нь Голландын гол давуу тал болж байна. Мөн Гол­ландын довтлогчдын хурд болон биеийн өндөр, довтол­гооны чадвар нь аваргын төлөө тоглох ма­гад­лалтай багуудаас огт дутахааргүй байгаа юм. Тооцоо сайтай германчууд ДАШТ 2010-ын тоглолтын бөмбөгөөр улсынхаа аваргыг явуулсны үр дүнд “Жабулани” бөмбөгийг сүр­хий эзэмшиж байгаагаа харуулж байгаа бол гол­ландчууд ч дутахгүй сайн цохиж байгаа харагдсан. Харин Испанийн довтол­гооны “хос сэлэм­ний” нэг болох Дэвид Вилля өрсөлдөгчдийнхөө найд­ла­гыг ээлж дараалан цавч­саар байгаа бол нөгөө нэг нь хэзээ хуйнаасаа суга­рах нь тодорхойгүй.

Харин нэг л зүйлийг таамаглах шаардлага алга. “Нисдэг” Голландчуудын ээлжит “нислэг” Улаан­баата­рын цагаар 7-р сарын 12-ны   02:00 цагт “хөөрнө”. “Жүр­­­жийн хувьсгалд” нэг­­дэж улбар шар тугаа нами­руулах фэнүүд байвал амжиж “суухыг” бодоорой.  

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж