“МОНГОЛ, ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИУДЫН ХОЛБОО”-оос /ACAMIS/ байгалийн шинжлэх ухааны, спортын олон төрлийн тэмцээнүүдийг гишүүн сургуулиудынхаа дунд жил бүр зохион байгуулдаг билээ. Энэхүү холбоонд БНХАУ, Хонгонг, Макао, Тайвань, Монгол зэрэг орнууд гишүүнчлэлтэй бөгөөд нийт 65 сургуулийг эгнээндээ багтаасан Ази тивийн олон улсын дунд сургуулиудын томоохон холбоо юм.
Энэхүү холбооноос зохион байгуулсан байгалийн шинжлэх ухааны Математикийн олимпиадад Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид багаараа амжилттай оролцож математикийн төрөлд тус сургуулийн ахлах бүлгийн 7-р ангийн сурагч Б. Амур, 8-р ангийн сурагч Э. Аранжинсүрэн, 9-р ангийн сурагч Б. Мишээл, Г. Нарансосор, Э. Билгүүдэй нар багаараа алтан медаль хүртсэн байна.
Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 17 сурагч Их британи улсад 2015 оны 3-р сард зохион байгуулагдах “Англи хэлний Дэлхийн аварга шалгаруулах олимпиад”-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Энэхүү олимпиад нь Дэлхийн 130 гаруй бритиш сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн том олимпиад юм. Дэлхий дахинд Монголынхоо нэрсийг дуурсгах сурагчиддаа амжилт хүсье.