УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор тус бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг нь өчигдөр УИХ дахь Ардчилсан намыын бүлгийн ажлын хэсэгтэй уулзалт хийсэн ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй.
Ерөнхий сайд Засгийн газрыг 16 яам, 19 сайдтай байхаар бүтцээ гаргасан нь тус бүлгийн зүгээс хямралын үед зохицохгүй гэж үзэн, 13 яам, 16 сайдтай байх одоогийн бүтцээ хадгалахыг шаардсан тухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тодотгосон. Ингэхдээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг салгаж, хоёр болгох. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөрийн яамыг нэгтгэх, Тэргүүн шадар сайдын албыг бий болгохгүй байх. УИХ-д суудалтай намуудын тоогоор Засгийн газрыг бүрдүүлэх хуулиа дагах зэрэг хэд, хэдэн асуудлыг хөндсөн тухай ярьж буй.
Тэгвэл одоо тус бүлэг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон, Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ