УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын санаачлагаар байгуулагдсан “Хөгжлийн хөтөч” клубын цуврал “Нордик” “ Улс орнуудын өрсөлдөөн ” номын нээлт өнөөдөр Интер номын дэлгүүрт боллоо. Лондонгийн Их Сургуулийн Коллеж /UCL/-ийн профессор Мэри Хилсоны туурвисан энэхүү бүтээл улс орнуудын хөгжлийн зөв замд асар их оюун санааны туршлага болох гарын авлага юм. Номын нээлтэнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Одонтуяа, Д.Хаянхярваа нараас гадна шинжлэх ухааны салбарын олон эрдэмтэд, залуучууд цугласан байлаа.
Хөгжлийн хөтөч цувралын дээрхи бүтээлүүдийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар ивээн тэтгэж, эрхлэн хэвлүүлж байна. Хөгжлийн хөтөч клубээс өмнө Капитализмийн тухай бидэнд хэлдэггүй 23 зүйл бүтээлийг олны хүртээл болгосон билээ.
Эх сурвалж: 24tsag.mn