Монголын үндэсний бөхийн
холбооноос зохион байгуулдаг Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан
энэ сарын 14-ний өдөр болох ажээ.
Барилдаан 15.00 цагаас эхлэх
юм байна. Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр хоёр жилд нэг удаа Орхон аймагт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр өнжсөн жил нь буюу энэ жилээс “Арвайн үндэс” ХХК тус барилдааныг ивээн тэтгэн, МҮБХ-той хамтран зохион явуулж байхаар
болсон байна. Заан цолтнуудад
хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх 1997 онд зохион байгуулж байсан ба анхны барилдаанд
улсын заан Д.Цэнд-Аюуш түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байжээ.

Б.Энх