Сувдны шинэ коллекц танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

Сувдны шинэ коллекц танилцуулна

Амьд организмоос үүсдэг цорын ганц үнэт эрдэнэ бол сувд билээ. Өнгөлгөө, засваргүйгээр жинхэнэ байгалиараа төдийгүй гоо сайхан, төгс төгөлдөрийг илэрхийлж байдгаараа бусад төрлийн үнэт эрдэнэсээс ялгаатай. Ер бусын гэрэлтэх туяа, дахин үл давтагдах хэлбэр, өөгүй толигор гадарга, өнгөний төгс хослол нь сувдны гайхамшигт чанар юм.

Ямар ч эрдэнэс Сувд шиг хүмүүний сэтгэл зүрхийг олон мянган жилийн туршид эзэмдэж, гайхшралыг төрүүлж байгаагүй. Бүсгүй хүний гоо сайхан, сэтгэлийн уянгыг илэрхийлсэн, энэхүү гайхамшгийг Монгол бүсгүйчүүлд хүргэхээр Германы алдарт Schoeffel брэнд Ханбүргэдэй их дэлгүүр хамтран Сувдны шоуг дөрөв дэх удаагаа 12 сарын 5-нд зохион байгуулах гэж байна.

"Pearls of The Grand Budapest Hotel" хэмээх тус шоунд Сувдны гоёмсог коллекцууд, шинээр бүтээсэн загваруудаа танилцуулж, эрхэм зочдод зөвлөгөө өгч, тусгай худалдаа хийхээр “Schoeffel” брэндийн олон улсын худалдааны менежер ноён Жосеф Лим хүрэлцэн ирж байна.

Schoeffel брэндийн сувдны шинэ коллекцийн үзэсгэлэн худалдаа Ханбүргэдэй их дэлгүүрийн 2-р давхарт 12 сарын 6-ны өдөр болох аж.

Их дэлхийн эмэгтэйчүүдийн зүрх сэтгэл, гоо үзэсгэлэнгийн төгс илрэл болсон Schoeffel сувдны давтагдашгүй, гоёмсог коллекцуудтай биечлэн танилцаж, өөрт таалагдах онцгой загваруудаа сонгох боломжийг энэхүү үзэсгэлэн худалдаа Танд олгох юм

 

Schoeffel брэндийн сувдны 2014 оны 6 сард болсон “Pearls of The Great Gatsby шоуны зургаас…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж